Эрхүүд цайны газрын дарааллаас болж 300 цагаач ажилчин зодоон хийжээ

298

Эрхүүд цайны газрын дарааллаас болж 300 цагаач ажилчин зодоон хийжээ

 

ОХУ-ын Эрхүү мужид Дундад Азийн орноос ирж ажиллаж буй ажилчдын хооронд олныг хамарсан зодоон гарсан гэж Shot хэвлэл мэдээлжээ. Энэ зодоон Эрхүү мужийн Жигаловск болон Казачинск-Ленскийн нутагт байх хийн орд газарт болсон байна.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, ажилчид өдрийн хоолондоо орохоор дараалалд зогсож байх үед хэн нэгэн нь дараалалгүй үйлчлүүлэх гэж оролдсоны улмаас маргаан гарчээ. Хоолны дараа Киргизийн иргэд Тажикаас ирсэн ажилчид руу очин, үргэлжлүүлэн маргаан дэгдээснээр олныг хамарсан зодоон гарч, үүнд 300 ажилчин оролцсон байна. 

 

Тэднээс есөн хүн гэмтэж, толгой хагарсан, доргисон зэрэг гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ. Одоо Оросын Эрхүү мужийн цагдаагийнхан олныг хамарсан зодооны хэргийг нарийвчлан шалгаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

http://www.shuud.mn/a/550596

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>