Марокко улс Коран судар шатаасныг эсэргүүцэн Швед дэх Элчин сайдаа эргүүлэн татжээ
"Хааны дээд тушаалын дагуу Стокхолм дахь Элчин сайдыг зөвлөлдөхөөр тодорхойгүй хугацаагаар эргүүлэн татлаа” гэж Мароккогийн ГХЯ-ны цахим хуудсанд нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Шведийн цагдаа нар зургаадугаар сарын 28-ны өдөр буюу Курбан-Байрам баярын эхний өдөр Стокхолм хот дахь гол сүмийн дэргэд Коран судрыг шатаасан эсэргүүцлийн ажиллагааг явуулахыг зөвшөөрчээ. Тус улсын Ерөнхий сайд Ульф Яльмар Кристерссон цагдаагийн шийдвэрийг "хууль ёсны боловч оновчгүй шийдвэр" гэж мэдэгдсэн байна.




