“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

265

“Нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болохгүй”

 

Гашуунсухайт, Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам баригдсанаар нүүрс тээврийн жолооч нар ажилгүй болох уу гэдэг асуудал хөндөгдөх болсон. Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы тайлбараар Гашуунсухайт боомтод 20 мянган нүүрс тээврийн машин бүртгэлтэй байгаа. Үүнээс 7800 машин нь тээвэрлэлт хийж буй. 3500 орчим жолооч ажилладаг. Хоёр машины дунд нэг жолооч ажилладаг. Төмөр замтай болсноор автомашинаар гаргах нүүрсний хэмжээг бууруулахгүй. Тиймээс нүүрс тээвэрлэх жолооч нарын тоо буурч ажилгүй болно гэж эмээх шаардлагагүй аж.

Мөн Гашуунсухайт боомтыг тсогон болж хөгжүүлнэ. Одоогоор тус боомтод 15 мянга орчим иргэн амьдарч буй.

Монгол Улс энэ жил 80 гаруй сая тонн нүүрс экспортод гаргаад буй. Хил холболтын төмөр зам баригдсанаар нүүрсний экспорт 165 сая тоннд хүрэх боломжтой болно гэж Засгийн газар үзэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>