Их Британид алга болсон нохойгоо дрон ашиглан олж чаджээ

335

Их Британид алга болсон нохойгоо дрон ашиглан олж чаджээ

 

Их Британы хойд хэсэгт орших Йоркшир Дейлс хотод сураггүй алга болсон нохойг эзэд нь олж байгаа дүрсийг дроноор бичин буулгажээ. Наймдугаар сард Жон гэх эрэгтэй Турк руу амрахаар явсны дараа түүний нохой хоёр настай Молли алга болжээ. Нохойны эзэн Жон Стрингер Туркд очоны дараа ээжтэйгээ утсаар ярьж нохойгоо алга болсныг мэдсэн бөгөөд тэр даруй эргээд гэр руугаа нисжээ. Эзэн нь нохойгоо алга болсныг сонсоод долоон хоног нойргүй хонож, санаа зовнисон байна. Улмаар тус улсын Busters Animal SOS хэмээх бүлгэмийн нохой өрдөгчид Йоркшир Дейлс хотын оршин суугчидтай хамтарч Молли нохойг хайх эрлийн ажиллагаа явуулсны эцэст олж чаджээ. Тэд Молли нохойг хайх эрлийн ажиллагаандаа оршин суугчдын хорооллын хяналтын камер, дрон ашиглажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>