С.Ганбаатар мэтийн ард түмний итгэл, сэтгэлээр тоглож байдаг хүмүүсээс салах цаг болсон Нийгэм 22-09-2025, 16:38 278 Хуваалцах Эх оронч, шударга үнэний дуу хоолой гэж өөрийгөө тунхагладаг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, хахуул авсан, мөнгө угаасан ноцтой гэмт хэргийг хуулийн байгууллага мөрдөн шалгаж яллагдагчаар татах прокурорын тогтоолыг түүнд танилцуулах гэж олон удаа дуудсан ч тэрээр очоогүй тул дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг түүнд хуулийн байгууллагаас биечлэн хүргүүлжээ. Хуулийн байгууллагаас дуудвал гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очих ёстой энэ эрхэм яагаад хуулийн байгууллагыг үл тоож байгаа нь гайхалтай. Жирийн нэг иргэн хуулийн байгууллагын дуудсан цагт очоогүй бол аль хэдийн баригдаж хоригдох байсан нь тодорхой. С.Ганбаатар УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэдэг нэрээр бамбай хийж хуулийн хариуцлагаас бултаж байгаа нь яав ч шударга хүний үйлдэл биш. Тэрээр айж тэвдэхдээ өөрт нь ерөнхийлөгчийн захиалгаар ял үүрүүлж байгаа мэтээр хэргээ зориуд улс төржүүлж, хэргээс нэр цэвэр гарахыг оролдож, элдэв мэдэгдэл, хэвлэлийн бага хурал хийж байна. Олон нийтийн итгэл, сэтгэл дээр олон жил тоглож, УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхээр бамбай хийсэн түүний булхайтай үйлдэл нь шүүхээр хэзээ хэзээгүй илэрч хуулийн хариуцлага хүлээх нь тодорхой болжээ. Ард түмний нэрийг барьж, хулгай луйвар хийдэг С.Ганбаатар мэтийн хүмүүсээс монголын улс төр, олон нийт аль хэдийн салах цаг болсон. 278 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 19-06-2020, 21:41 Торны цаанаас сонгуульд өрсөлдөгчид… 19-06-2019, 09:17 ЖДҮ-ЧИН ГИШҮҮДИЙГ ''НАМНАХ'' С.ЖАВХЛАН ГИШҮҮНИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ… 24-01-2019, 13:29 Д.Дамба-Очир, Г.Солтан, Л.Энхболд нар яллагдагчаар татах тогтоолтой танилцахгүй "зугтаах” болжээ… 22-01-2019, 12:22 ЖДҮ-чид бүдгэрч байна… 23-02-2018, 01:23 УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналыг прокуророос шүүхэд хүргүүлжээ… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.