П.Орхон ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртлээ Мэдээ мэдээлэл, Спорт 22-09-2025, 17:42 272 Хуваалцах Хорват улсын нийслэл Загреб хотноо өрнөж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГТ П.Орхон хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд П.Орхон Африкийн АШТ-д гурвантаа түрүүлж, нэг үзүүрлэсэн, U23 ангиллын ДАШТ-ий хошой хүрэл медальт, Нигери улсын бөх Эстер Омолаёо Колаволийг 6:5-аар ялсан юм. Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин П.Орхон нь “Загреб-2025” ДАШТ-ий Монголын багийн дөрөв дэх медальтан болж байна. Мөн түүний энэ амжилт ДАШТ-ээс хүртсэн Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын 83 дахь медаль, 47 дахь хүрэл медаль болов. 272 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 26-10-2023, 11:50 Б.Мөнх-Эрдэнэ Чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ… 28-06-2019, 12:37 Д.Сумьяа ДАШТ-ийг өнжинө… 26-10-2018, 10:54 Дэлхийн дөрвөн удаагийн медальт анхны монгол тамирчин О.Насанбурмаа гэж хэн бэ?… 27-09-2018, 10:44 Ө.Дүүрэнбаяр ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ… 24-09-2018, 11:52 Д.Сумъяа ДАШТ-аас гурав дахь мэдалиа хүртсэн анхны тамирчин боллоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.