2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийг em.hdc.gov.mn-д байршуулаад байна

7

2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийг em.hdc.gov.mn-д байршуулаад байна

 

Хэрэглэгчдэд эмийн чанар, аюулгүй байдлаас гадна үнэ тогтвортой, ил тод байх нь чухал билээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон иргэдийн энэхүү хэрэгцээ, шаардлагад үндэслэн үнийн тогтвортой байдлыг хангах үүд­нээс em.hdc.gov. mn цахим системийг өнгөрсөн оны сүүлчээр нэвтрүүлсэн юм. ЭМЯ, Эм, эм­нэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрынхны хамтран хөгжүүлж буй уг системд одоогоор 2600 гаруй нэр, төрлийн эмийн үнийн мэдээллийг ил тод байршуулаад байгааг мэдээллээ. Энэ онд “Агуулахын бүртгэлийн систем” цэс хөгжүүлж, платформд нэмж оруулах аж. Ингэс­­нээр эм, эм­нэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын цахим тогтолцоо бүрдэнэ хэмээн албаныхан үзэж байна.

Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, хан­ган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй нийт 485 байгууллага бий. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөлтэй 29 байгууллага үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Монгол Улсад энэ сарын байдлаар 3914 эм, үүнээс уламжлалтын 546, үн­­­­­­­­­­­дэсний үйлдвэрийн 342 эм бүртгэлтэй байгаа аж. Түүнчлэн тусгай зөвшөөрөлтэй 2906 эмийн санд борлуулж буй болон шинээр бүртгүүлсэн эмийн үнийн мэдээллийг дээрх цахим системд шуурхай байршуулах үүрэг өгчээ. Эмийн сангууд ижил үйлчилгээтэй эмүүдийг үйлдвэрлэсэн улсаас нь хамаарч харилцан адилгүй үнэ өртгөөр борлуулдаг. Тэгвэл эмийн үнэ, чанарыг хя­­­­наж, харьцуулсан сонголт хийхэд em.hdc.gov. mn цахим хуудас иргэдэд туслах юм.

О.Оргилох

https://www.unuudur.mn/a/279949

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>