Үхсэнд тооцож байсан хятад бүсгүй 10 жил интернет кафед тоглож байж

Гэтэл 10 жил өнгөрсний дараа охин нь хуурамч бичиг баримттайгаар интернет кафед амьдарч байсан нь олджээ. Тэрээр тэр кафед мөнгө хураагчаар ажиллаад тэндээ тоглож цаг өнгөрөөдөг байсан гэнэ.
Цагдаагийнхан түүнийг олж илрүүлээгүй бол цаашид ч ингэж л амьдрах байсан бололтой.
Энэ хугацаанд хөөрхий эх нь гар утасныхаа дугаарыг ч солилгүй хэзээ нэгэн цагт утасдаж мэднэ гээд хүлээж байснаа яриад одоо дахиад охиноо загнахгүй ээ, тэртэй тэргүй тэр одоо насанд хүрсэн гэжээ.
Хятад улс 2008 онд интернет нь сэтгэцэд нөлөөлж байгаа анхны улс гэдгээ зарласан юм.