|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

VOM FM 104 радио мэргэжлийн хөтлөгч бэлтгэх сургалтандаа эсэлт авч байна

Жил ирэх тусам шинээр олон фм радио бий болж байгаа билээ. Үүний зэрэгцээ фм радиогийн чадварлаг, мэргэжлийн хөтлөгчид энэ салбарт дутагдаж байгаа нь анзаарагдах боллоо. Хүссэн хүн бүр хийж чадах амар хялбархан ажил мэт ихэнх хүмүүс боддог боловч бүх төрлийн хөгжмийн мэдлэг, гадаад хэлний мэдлэг , ярих ур чадвар, олон нийттэй харилцах,ярилцах чадвартай байх гэх мэт олон зүйлсийг радиогийн хөтлөгч хүн заавал эзэмших шаардлагатай юм. Бусад ХМХ-үүдээс ялгарах гол онцлог нь тухайн фм радиогийн хамгийн чухал үүрэг гүйцэтгэгч,радиогийн дуу хоолой,өнгө төрхийг тодорхойлогч нь хөтлөгч байдаг. Харин манайд радиогийн чиглэлээр хөтлөгч бэлтгэх мэргэжлийн сургалт тэр бүр байдаггүйгээс энэ салбарын залуу хөтлөгч нарын чадвар тааруу байна.

Тэгвэл радиогийн салбарт манлайлан ажиллаж байгаа, олон жилийн туршлагатай шилдэг баг хамт олон радиогийн хөтлөгч болох чин хүсэл эрмэлзэлтэй 17 - оос дээш насны бүх хүмүүсийг хөтлөгч бэлтгэх сургалтандаа урьж байна.

Энэ сургалт нь "Voice of Mongolia FM 104" радиогийн шууд эфир дээр явагдах бөгөөд олон сонирхолтой хөтөлбөрийг дотроо багтаасан практик хичээлүүдийг түлхүү заах юм.

Мөн сайн суралсан төгсөгдийгөө ажлын байранд зуучлах юм байна. Та бүгд Voice of mongolia 104 радиогийн эфирийн байранд очиж анкет бөглөн бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 88030981 99314222 утаснаас лавлан асуугаарай.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.