“ТУСГААР ТОГТНОЛ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ЗОДОГЛОХ НАЙРАГЧДЫН НЭРС ТОДОРЛОО

1340

“ТУСГААР ТОГТНОЛ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ЗОДОГЛОХ НАЙРАГЧДЫН НЭРС ТОДОРЛООМонголын улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг "Тусгаар тогтнол” яруу найргийн наадам өнөөдөр болно. Энэ жилийн наадмыг Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 91 жилийн ойд зориулан хийж буйгаараа онцлогтой. Өнөөдөр 14.00 цагаас Тусгаар тогтнолын ордны их танхимд эхлэх "Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд зодоглох найрагчдын нэрсийг танилцуулъя.

"ТУСГААР ТОГТНОЛ” яруу найргийн наадамд шалгарсан найрагчид:

  1. М.Амархүү
  2. Л.Ганзул
  3. В.Нэргүй
  4. С.Ууганбаяр
  5. Т.Сосорбарам
  6. Э.Энхболд
  7. Б.Дэлгэрхишиг
  8. Д.Сүхбат
  9. Л.Торой

10. Ц.Авирмэд

11. Б.Даариймаа

12. М.Наранболд

13. Х.Алагаа

14. Д.Ганбаатар

15. Э.Цогтбат

16. Т.Дарханхөвсгөл

17. П.Нямлхагва

18. Д.Оюундэлгэр

гэсэн 18 найрагч 40 гаруй яруу найрагчдаас нэгийн даваанд шүлгээ уншихаар үлдсэн байна. Мөн урилгаар Монгол Улсын Ардын уран зохиолч, СГЗ П.Бадар, Төрийн шагналт, СГЗ Д.Төрбат, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт, "Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Б.Ичинхорлоо нар мялаалгын шүлэг унших ажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>