|
Видео

Шинэ мэдээ

Уруул бол эмэгтэй хүний бие, сэтгэлийн толь

Уруул гэдэг бүсгүй хүний энхрий, ялдам байдлын илрэл. Булбарай, зөөлөн уруулыг сайхан инээмсэглэл, нууцлаг төрх чимж байдаг. Уруулын арьс хамгийн нимгэн, эмзэг байдаг. Учир нь уруулд мэдрэлийн асар олон цэг байрладаг тул тэр маш мэдрэмжтэй.

Хүний уруул нүүрний арьсны нэгэн адил ил байдаг учир амархан хатаж, хуурайшдаг. Гадны нөлөөнд амархан өртдөг. Хөгшрөлтийг уруулаар тодорхойлж ч болдог. Тиймээс уруулаа ямагт залуу, эрүүл, толигор, сайхнаараа байгаасай гэвэл өдөр тутам арчлах хэрэгтэй. Уруулаа будах нь хамгийн сайн хамгаалалт.

Та уруулаа буддаггүй байлаа ч гэсэн ядаж нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг өнгөлөгч түрхээд гарч байгаарай. Энэ нь гадаад орчны муу нөлөөнөөс хамгаалж, хуурайшилт, жижиг үрчлээнээс урьдчилан сэргийлж байдаг. Ер нь уруулд зориулсан бүх гоо сайхны бүтээгдэхүүнүүд амин дэм, тос, чийгшүүлэгч, нарны хэт ягаан туяанаас хамгаалагч шүүлтүүрийг агуулсан байдаг юм шүү.

Харин орой гэртээ ирээд уруулын будгаа сүүн шингэнээр заавал арчиж арилгаарай. Мөн долоо хоногт 2-3 удаа урууландаа зөөлөн үстэй сойзыг зуун настын шүүс эсмвэл зүгээр л цэвэр усанд дүрж байгаад иллэг хий. Ингэснээр үхэжсэн арьсыг унагаж, уруулыг толигор байлгана. Хааяа уруулаа мөсөөр үрэх нь ч ашигтай.

Яг нүүрэндээ мөсөөр жин тавьдаг шиг. Урууландаа А, Е аминдэм, олив болон бусад ургамлын гаралтай тос түрхэж хэвшээрэй. Уруулын зөөлөн арьс дотоод эрхтнүүдийн өвчлөлийг хамгийн их мэдэрдэг гэнэ. Жишээ нь дотор халуунтай үед уруул хамгийн хатаж хуурайшдаг шүү дээ. Тиймээс энэ үед мэргэжилтнээс зөвлөгөө авсан нь дээр.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.