Хоёр нам нэгдвэл жинхэнэ удирдагч шигшигдэж гарч ирэх боломжтой

972

Хоёр нам нэгдвэл жинхэнэ удирдагч шигшигдэж гарч ирэх боломжтой

УИХ-д таван удаа сонгогдож, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Ц.Нямдорж энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлэхдээ "Би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан огт үгүй гэж эсэргүүцэхгүй. Гэхдээ нэгдэж сонгуульд ордог юмаа гэхэд ямар зарчмаар тохирох вэ гэдэг асуудал яригдах байх. Нэн түрүүнд төрийн хэрэг цааш яаж явах юм гэдэг асуудал бий.

Хэрвээ авлига, албан тушаалын асуудал дээр суурилсан зүйл гарч ирвэл би эсэргүүцнэ. Тэгэхээр ийм зүйл байхгүй гэдэг дээр тохирох хэрэгтэй. Дараа нь эвсэх юм бол удирдагч нь хэн байх юм гэдэг асуудал яригдана. Шулуухан хэлэх юм бол Н.Энхбаяр нь удирдаж орох юм уу, М.Энхболд нь удирдаж орох юм уу гэдэг дээр л том асуудал үүснэ. Мөн харьцаа хэд байх вэ. УИХ-ын сонгуульд нэр дэвшвэл харьцаа нь хэд байх вэ гэдэг дээр асуудал үүсч таарна.

Ийм асуудлууд дээрээ нааштай зөв ойлголцож чадвал байдаг л хувилбар. Өөр нэг зүйлийг хэлэхэд одоогийн МАН-ыг одоо энэ намын суурин дээр байгаа хүмүүс задлаагүй юм шүү. МАХН гэдэг намыг үүсгэсэн хүмүүс задалсан юм. Энэ бол хэн ч маргашгүй түүхийн үнэн. Намын тухай хуудльд "Нам нэрээ өөрчилбөл өөр хуулийн этгээд үүнийг ашиглаж, хэрэглэж болохгүй” гэсэн заалттай юм.

Энэ заалтыг Н.Энхбаярын захиалгаар 2005 онд бичиж байсан хүн нь би өөрөө. Үүнийг зөрчиж МАХН-ыг дээд шүүх бүртгэсэн юм. Ийм гашуун ч гэсэн үнэн зүйлс бий. Гэхдээ улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс учир зүйгээ ололцож, эвсэнэ гэвэл би эсэргүүцэхгүй” гэсэн аж.

Үнэхээр улс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа энэ цаг үед МАН, МАХН ирэх оны сонгуульд эвсэн оролцож, нийгэм, эдийн засгийн байдлыг сайжруулах боломжтой билээ. Цаашлаад хоёр нам нэгдэж, нэг нам болох ч боломж байгаа. Хэрэв ингэвэл жинхэнэ улс төрч, төрийн хар хүн нь шигшигдэж, ард иргэдийн хүсэн хүлээсэн удирдагч гарч ирэхийг ч үгүйсгэхгүй юм.

Г.Төмөр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>