Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

767

 

Цаг агаарын аюултай үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөө шөнө Төв аймгийн нутаг, Дундговь, Дорноговийн хойд, Хэнтийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.

2015 оны 11 дүгээр сарын 30-ны 20 цагаас 12 дугаар сарын 01-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 25-30 градус, өдөртөө  15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 20-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж цасан шуурга шуурна. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэрлэн, Онон, Улз голын сав газраар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи хойноос секундэд 9-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 15-20 градус,өдөртөө 8-13 градус,  бусад нутгаар  шөнөдөө 11-16 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 9-14 метр цасан шуурга шуурна. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө хүйтэрч 11-13 градус хүйтэн байна.

 

2015 оны 12 дугаар сарын 02-ноос 12 дугаар сарын 06-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

    2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд зүүн зүгийн нутгаар цас орж, салхи секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр Дархадын хотгороор шөнөдөө 29-34 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 4-нөөс өдөртөө хүйтний эрч суларна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>