Гаалийн тухай сонордуулга хүргүүлэх нь

646

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржУИХ-ын гишүүн З.ЭнхболдЕрөнхий сайдЦ.Сайханбилэг танаа:

Монгол хүний 100%-ийн хөрөнгө оруулалттай "Алтайн Цаст Уулс” ХХК нь 2013 оноос эхэн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Гаалийн байгууллагын санал болгосноор өөрийн хөрөнгөөр Гаалийн Хяналтын Бүс нээн ажиллуулж байна. Үүнээс өмнө Бор-Өндөр сумаас хятадын компаниуд МУ-ын хилээр гаргахыг хориглосон барааг төмрийн хүдэр, жонш гэх мэт уул уурхайн бүтээгдэхүүний нэрэн доор нууцаар хил гаргахыг завдсан ноцтой зөрчлүүд гарч байсан болно.

Бид ГХБ байгуулан ажилласнаар ААН-үүд тусгай зориулалтын хашаанд харуул, хамгаалалт, хяналтын камер, гаалийн байцаагчдын хяналтанд зориулалтын техникээр экспортонд ААН-үүдийн бүтээгдэхүүнийг гаргаж байгаа болно.

Гэтэл 2015 оны 12-р сард БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай "Лут чулуу” ХХК-ийн хувийн талбай дээрээс хятад хүмүүс төмрийн хүдэр ачуулахаар боллоо. ГЕГ-ын хэлтсийн дарга н.Мөнхчулуун, х.Анхтуяа, УБТЗ-ын дарга н.Пүрэвбаатарын зөвлөх гэх н.Сумхүү нар утсаар доод тушаалын хүмүүсдээ үүрэг өгч ГХБ-ээс өөр талбайгаас ачилт хийх зөвшөөрөл олгосныг төмөр зам болон гаалийн ажилтнууд бидэнд учирлан тайлбарлаж байна. Мөн Сангийн яамны дээд албан тушаалын хүмүүс энэ асуудалд оролцсон мэдээлэл байна.

ГЕГ зөвшөөрлөө өгсний дагуу ГХБ-д бид хөрөнгө оруулалт хийж вагон ачилтаас олсон орлогоороо оруулсан хөрөнгөө буцааж олохоор энэхүү үйл ажиллагааг эхлүүлсэн. Төрийн байгууллага нэг талаасаа зөвшөөрлөө олгоод нөгөө талаас нь дотоодын ААН-ийн үйл ажиллагааг боомилсон шийдвэр гаргаж байгаа нь бидний банкны өр зээл болон ажилчдынхаа цалин НДШ-ийг төлж чадахгүй санхүүгийн ноцтой хохиролд хүргэж байна. Дээрх албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна.

Иймд та бүхэн энэ хууль бус үйлдлийг анхааралдаа авч шийдвэрлэж өгнө гэдэгт найдаж байна.

Хүндэтгэсэн "Алтайн Цаст Уулс” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Баярмагнай

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>