100 өвчнийг анагаах, урт наслалтын цэг бүрэн тайлбартай
Японы нэгэн домогт өгүүлэхдээ; эрт нэгэн цагт азтай нэг хүү ааваасаа үнэлээд баршгүй нэг зүйлийг өвлөн авч хоцорчээ. Энэ нь 100 өвчнийг анагаах , урт наслалтын цэг- Зу-Сан –Ли байж. Хүү аавын зааснаар өдөр бүр тэрхүү цэгтээ иллэг( массаж) хийснээр олон хаадын төрөх, үхэхийг үзэж их урт насалжээ. Тэрээр биеийн онцлог цэгүүдэд иллэг хийх нь хэдэн 1000 жилийн уламжлалтай Дорно дахины эмчилгээний хуучин аргуудын нэг билээ. Хүний бие нь жилийн хоног, сартай тэнцэхүй 365 цэг, үндсэн12 голчилтой (мэридиан) ажээ. Биеийн тэрхүү онцлог цэгүүдэд иллэг хийсний үр нөлөө нь зохих эрхтнүүдтэй нягт холбоотой мэридиан, сувгуудын онол дээр суурилдаг байна. Хятадын уламжлалт анагаах үхаанд бие махбодийг- энергийн бүхэл бүтэн тогтолцоо гэж үзэн массаж нь биеийн энергийн урсгалд эерэгээр нөлөөлж зохих эрхтнүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлдэг гэж үздэг.
Зу-Сан-Ли цэгийг идэвхжүүлснээр хөгшрөлтийн процес удааширч, залуужхаас гадна өвчлөлийг анагаах сайн нөлөөтэй байна. Иймээс ч энэ цэгийг Япончууд -100 өвчний цэг, Хятадууд-угт наслалтын цэг гэж нэрлэдэг ажээ.
Зу-Сан-Ли Цэг Хаана Байрлах, хэрхэн олох вэ?…
Өвдөгний тойгны дор байрлах ба олохдоо баруун өвдгөн дээрээ баруун гарын алгаа( зүүн өвдгөндөө зүүн гарын алгаа) тавих ба чигчий хуруу, алганы үений уулзварын харалдаа хөлийн 2 ясны хонхорхойд байрлана.
Энэ Цэг Юунд Хэрэгтэй?, Яагаад 100 өвчнийг анагаах цэг гэж нэрлэв?…
—Бүсэлхийнээс доошхи эрхтнүүдийн идэвхжлийг зохицуулах
—Нуруу нугасны зохих түвшингийн идэвхийг зохицуулснаараа ходоод гэдэсний зам, бэлэг эрхтнүүд, бөөр, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааг сайжруулна.
—Яалангуяа БӨӨРНИЙ ДЭЭД БУЛЧИРХАЙН идэвхийг хэвийн болгоно гэдэг нь түүнээс ялгарах адреналин, гидрокортизон болон бусад чухал дааврын ялгаралтыг зохицуулснаар биеийн эрүүл мэндийг хамгаалах чухал системийг тогтоон барина.
ҮҮНД;–Цусны даралтыг хэвийн болгох,
–Глюкоза, инсулиныг хэвийн барих,
–Зохих эрхтний өрөвслийн процесийг дарах,
–Дархлалын системыг сайжруулах
–Хоол боловсруулалтыг сайжруулах
–Ходоод гэдэсний өвчлөлийг эдгээх
–Цус харвалтын сөрөг нөлөөг эмчлэхэд тус тус нөлөөлнө.
Зу-Сан-Ли цэгт өдөр бүр иллэг хийснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэн, стрес чөлөөлөгдөж биеийн дотоод ертөнцөд тайван амгалан байдал бий болоход сайнаар нөлөөлнө.
ИЛЛЭГИЙГ ХЭРХЭН ЯАЖ ХИЙХ:
–Иллэг хийхийн өмнө биеэ суллан тайван байдлыг бий болгоно
–5-10 минут хийвэл сайн
–Шинэ сар бурын эхний 8 хоногуудад хийвэл хамгийн үр дүнтэй
–Өглөө босоод 2 хөлөндөө ээлжлэн Цагийн Зүүний Дагуу тойрог иллэг хиийвэл дархлааг сэргээж, эрхтнүүдийн үйл ажиллагаа сайжирч, хөгшрөлтөөс хамгаална
— Өдрийн хоолны өмнө цагийн зүүний дагуу хийх нь биеийн хүч тамир, ой тогтоолтыг сайжруулах, бас зүрх судасны ба хоол боловсруулах ү. а сайжрана.
–Өдрийн хоолны дараахь цагийн зүүний дагуу иллэг нь уур хилэн, стрес, толгой өвдөлт, нойргүйтлийг багасгана
–Орой (хэт орой биш) Цагийн Зүүний ЭСРЭГ иллэг хийх нь биеийн бодисын солилцоог сэргээх, ӨӨХ болон ИЛҮҮДЭЛ БИЕИЙН ЖИНГ багасгахад сайтар нөлөөнө.
Эх сурвалж: e-dimineata.ro Эмч Г.Сарантуяа . 10-04-2015