Өнөөдрийн зурхай /2015.12.08/

935

Өнөөдөр аргын тооллын 2015 оны арванхоёрдугаар сарын 08. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн тэргүүн сарын улаагчин гахай сар 27. Ангараг гараг. Салхины эх одтой, 4 ногоон мэнгэтэй шар морь өдөр.

Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 09 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Эерэг өдөр. Шинэхэн бүтээлч санаанууд эсвэл хуучны асуудлуудыг шийдвэрлэхэд стандарт бус арга барил хэрэгтэйг санаарай. Ажлын уулзалт болон эрх зүйн асуудлуудад ээлтэй өдөр байна. Гэнэтийн сонирхолтой шинэ санал авна. Өнөөдөр эртний найзтайгаа эсвэл эсрэг хүйстэнтэйгээ уулзахад таатай. Алга болсон зүйлээ олох магадлал өндөр байна. Гэр бүл дэх асуудлаа нааштайгаар шийдвэрлэнэ.


Үхэр (4/20-5/20)

Ажиллаж, амрахад таатай өдөр. Ямар нэгэн саад тотгор байхгүй байх ба таагүй байдлууд таныг тойрон явах тул хийхээр төлөвлөсөн бүхэн чинь бүтэмжтэй байх болно. Өнөөдөр, таны амьдралд ямар нэгэн чухал үйл явдал тохиох бололтой. Магадгүй, таныг хэн нэгэнтэй учруулах романтик уулзалт хүлээж байж болох бөгөөд тэр хүн таны хайрын гол баатар болно. Хэрвээ та эрх мэдэл бүхий хүнтэй тохиролцох гэж байгаа бол эрхэмсэг оршихуй энгийнээс эхэлдэг гэдэг зарчимыг барь.


Хамтатгах (5/21-6/21)

Тааламжгүй хоёрдмол өдөр. Өнөөдөр таагүй зүйлийн эзэн эсвэл эсрэгээрээ хамаатан садан ойр дотны хүмүүсээс хамааралтай хэн нэгэн болно. Энэ бүхэн тухайн нөхцөл байдлыг яаж хурдан шаламгай шийдвэрлэхээс хамаарна. Амьдралынхаа хэв маягийг өөрчил. Мөн хүнд хэцүү байхад хэн тусалж байсныг бүү мартаарай. Хайр сэтгэлийн хувьд хайртай хүнтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй тул харилцаагаа анхаараарай. Гэр бүлтэй хумхууд үр хүүхдийнхээ сурлага хүмүүжилд анхаарууштай.


 Мэлхий  (6/22-7/22)   

Хүнд өдөр. Таны тогтворгүй сэтгэл санаа ба хөнгөн хуумгай зан хамгийн энгийн ажлаа гүйцэтгэхэд ч саад болно. Материаллаг байдалд хямрал үүснэ. Тусламж хэрэгцээтэй хүнд туслахаас татгалзахад хэцүү байдгийн адил зарлагаа хянахад ч хүнд байна. Гэхдээ та буяны ажилд оролцсоноор сэтгэл хангалуун байж өөрийн үйлдлийн зөв гэдэг дотоод итгэл үнэмшилтэй болно. Энэ ордны эрчүүд хэдийгээр нойронд сайн боловч тодорхой шалтгааны улмаас нойр ихдэх өвчин тусах магадлал өндөр байна.


Арслан (7/23-8/22)   

Таны санхүүгийн сонирхол бусдынхтай зөрчилдөнө. Таны анзаараагүй хүнээс санамсаргүй их хэмжээний сэтгэл зүйн дэм, үнэтэй санал зөвлөгөө ирнэ. Аливаа зүйлийг хийхдээ өөрийн зөн совингоо дагах хэрэггүй энэ нь таныг эрсдэлд оруулж болзошгүйг анхаараарай.


Охин (8/23-9/22)    

Ажлын хамтрагч эсвэл найз нөхдийн туслалцаатайгаар ашигтай санал авна. Энэ нь санхүүгийн эх үүсвэр олох эсвэл ажлын хүрээгээ солих болно. Аливаа асуудлыг маш сайн эргэцүүлэн бодож шийдвэр гаргаарай. Амжилт гаргахад тийм ч хялбар байхгүй болов уу. Өөртөө боломжийн хэрээр анхаарал тавьж, таныг хуурахыг оролдож буй хүмүүсээс хол байхыг сануулж байна.


Жинлүүр (9/23-10/22)   

Шүүмжлэлтэй өдөр. Өнөөдөр таны дурын үйлдэл тань таны эсрэг байх тул энэ хүндхэн өдөр аливаа чухал асуудлыг шийдвэрлэх гэж оролд, хэрэв эс тэгвээс хамтрагчийнхаа харилцааг үгүй болгоно. Үнэ цэнэтэй амралт цэвэр агаарт гарах, байгальтайгаа ойр байж үр хүүхдүүдтэйгээ байснаар өнөөдрийн ачааллыг тайлах болно. Таны хувьд зан байдалдаа алтан дундаж байлгахыг хичээж, мөн хүссэн зүйлээ авах гэж бүү санаарх. Тэнцвэртэй байдлаа хадгалж үлдээрэй.


Хилэнц (10/23-11/21)   

Авхаалжтай сэргэлэн зан, хурц үг хэллэгийнхээ ачаар та хамт олны хайрыг хүлээж чадна. Ангараг гарагийн нөлөөгөөр таны хүч чадал, сексийн чадавхи өндөр түвшинд байна. Өнөөдөр уулыг байтугай дэлхийг ч эргүүлж чадах мэт танд санагдах байх. Танд дэлхийн байдал энэ хэвээрээ байхад ч гэмгүй тул биеэ барих хэрэгтэй хэмээн одод зөвлөж байна.


Нум (11/22-12/21)   

 Урьдын санаа бодол ба хүсэл биелэхийг одоо амлаж байна. Таны илүү хүчтэй тэмүүлэл тань биелнэ. Чухам өнөөдөр урьдын чармайлтын үр дүн гарна. Магадгүй нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирж мэдэгдэхүйц туслалцаа үзүүлнэ. Гэвч урд тань олон саад бэрхшээлүүд таныг хүлээж байна. Шинэ хүнтэй танилцахад, харилцахад, ахуйн асуудлаа шийдэхэд тохиромжтой өдөр.


Матар (12/22-1/19)   

Хуримтлуулсан асуудлууд ажил хэргийг урагшуулахад ихээхэн хэмжээний эрч хүч, цаг хугацааг танаас шаардана. Амьдралын эрч хүч сул байгаа учраас ажлаа барьж авахад хүндрэлтэй санагдах бололтой. Шинэ албан тушаалд томилогдон байр сууриа бэхжүүлэх, нэр төрөө бататгах үйлсэд зүтгэх шаардлага гарна. Хэн нэгний нөлөөнд авталгүй өөрийн үзэл бодлоо хамгаалж тэмцэх хэрэгтэй. Өрнөж буй үйл явдлыг өөрийн талд эргүүлэн өөрчлөх боломж танд гарч ирнэ.


Хумх (1/20-2/18)   

Идэвхтэй эхлэл болон тэмцэхэд таагүй өдөр. Магадгүй өнөөдөр таныг шийдээгүй асуудлууд эсвэл ажлын урьдын алдаа гүйцэж ирэн садаа болно. Харилцааг аль болохоор багасга. Хүнтэй харьцахдаа зөрчилдөөн гарч болно. Өөрийн зардлыг хяна. Төлөвлөсөн худалдан аваптыг өөр өдөр болгон хойш нь тавьсан нь дээр. Өдрийн хоёрдугаар хагаст эрүүл мэндэд асуудал үүсч болно. Оройг ганцаар эсвэл найз нарын хүрээнд өнгөрөө. Дуртай зүйлээ хий. Өдрийн үлдсэн хэсгийг тоглох ба амрахад зориул.


Загас (2/19-3/20)

Таны амьдралын эрч хүч буурч нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч чадахгүй. Зам хөндлөн гарахдаа болгоомжлохгүй бол осолд орох магадлалтай байна. Хэрвээ өнөөдөр та өвдвөл удаан хугацаагаар илааршихгүй шинжтэй. Худал хуурмаг, араар тавих, далдуур муулах аюул их байна. Үсээ засуулах, хумсаа авах, хагалгаа хийлгэх, согтууруулах ундаа хэрэглэх хэрэггүй. Хуүхдүүдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаар.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>