Гадаадын хэвлэл: Монголын нийслэл агаарын бохирдлоор рекорд тогтоолоо
Нийслэлийн Ulan Bator Post сонины мэдээлснээр бол нийслэл хотын нь энэ бохир агаарт тоосонцор, тортог, сульфат, бас нитрит агуулагдаж байгаа гэнэ.
Энэ хотын агаарын бохирдлын хамгийн эхний үндэс нь нүүрс түлж байгаа дулааны цахилгаан станц. Энэ цахилгаан станцууд өвөлдөө зөвхөн утаа төдийгүй өөр бусад хорт бодисуудыг агаарт ялгаруулж байгаа. Зөвхөн яндангаар ялгаруулах утаанаас гадна цахилгаан станц бүр хэргэлээнээс гарсан үнсний асар том овоолготой болсон нь агаар бохирдуулахад өөрийн хувь нэмрээ оруулна. Ингэхгүйн тулд үүнийг усаар зайлах шаардлагатай. Гэтэл монголын говь тал нутагт ус ховор.
Агаарын бохирдолд өөрийн хувь нэмрээ оруулдаг өөр нэг хүчин зүйл нь хэт олон автомашин. Харамсалтай нь эдний нэлээд хэсэг нь технологийн төгөлдөршлөөс даанч хол. Энд явж байгаа түмэн төрөл маркийн машин дотроос орос хүн бүрийн мэддэг "аавын цээж”, "талх”/ пургон/ гэдэг УАЗ маркийн хоёр машиныг монголчууд зам сайн туулдаг хэмээн өнөө ч унасаар байгааг хэлэхэд л хангалттай.
Нийслэлийн агаар, экологи ингэж доройтоход хамгийн их нөлөөлж байгаа бас нэг аюул нь сайн сайхан амьдрал эрж Улаанбаатарт орж ирж байгаа хөдөөгийн иргэдийн нүүдэл. Өмнө нь нийслэлд нүүж ирэхийг хязгаарлаж, "орос ах”-ын туршлагаар тусгай зөвшөөрөл өгдөг байсан бол социалист систем нуран унаснаар нийслэл хот нь хэн дуртай хүнд хаалгаа нээж өгсөн нь ийм байдалд хүргэж байна.
Энэ бүхний үр дүнд нийслэл Улаанбаатарт монголын гурван сая иргэний бараг тал нь суурьшиж гэр хороололд амьдран энэ нь жилээс жилд хүрээгээ тэлсээр байгаа юм.
Гэр гэдэг нь цахилгаан, усан хангамж байхгүй, өвөлдөө бол гартаа тааралдсаныг түлж дулаацуулдаг сууц. Уг нь гэрийг ойр хавийн ойгоос хууль бусаар мод бэлтгэдэг наймаачдаас авсан мод, нүүрсээр галладаг ч энэ нь дуусаад ирэхийн цагт үнэндээ хувцанцар сав, хаягдал дугуй гээд шатаж болох бүхнийг түлдэг нь агаарыг маш ихээр бохирдуулдаг.
Өөр нэг зүйл нь Улаанбаатар хот дөрвөн уулын дунд хөндийд оршдог болохоор утаа, хортой агаар хотдоо хоргодож хүмүүсийг хордуулсаар байгаа юм.
Энэ бүхний эцэст бохир агаар уушгаар дамжин хүний эрүүл мэндэд нөлөөлөн монголчуудын дунд зүрх судасны систем, амьсгалын замын өвчин жилээс жилд нэмэгдсээр байна.
Нутгийн байгаль хамгаалагчид нийслэлийн иргэдийг зайлшгүй шаардлагатай л биш бол гадаа гарахгүй байх, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл болох агаар шүүгч, бүр ядахад амны даавуун хаалт хэрэглэж байхыг анхааруулж байна хэмээн flashsiberia.com сайтад энэ сарын 8-ны өдөр бичжээ.