Хятадад кибер гэмт хэрэгт холбогдсон 900 орчим хүнийг баривчилжээ

952


Өнгөрсөн сарын сүүлчийн баасан гарагт  Хятад улсын нийгмийг аюулаас хамгаалах яамны мэдэгдэлд тулгуурлан 900 орчим хүнийг нэгэн зэрэг саатуулсан байна. Тэднийг төрөл бүрийн кибер гэмт хэрэгт холбогдуулан сэжиглэж байгаа юм. Уг тусгай ажиллагаа нь энэ оны долоодугаар сараас  эхэлсэн бөгөөд Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамныхан анхны бодит үр дүнд сэтгэл хангалуун байгаа аж.

Ажиллагааны үеэр зөвхөн хятад иргэд бус мөн  гадаадын иргэд баривчилгаанд хамрагджээ. Чухам ямар улсын иргэд болохыг нь одоогоор зарлаагүй байна. Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яам, тэдний үйлдсэн гэмт үйлдлүүд нь иргэний эрх, ашиг сонирхолд  ноцтой хохирол учруулсан, олон нийтийн дэг журам болон интернет орчиныг аюулгүй байдалд оруулсан хэмээн мэдэгдээд байна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>