Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж үзэв

433

Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэц өмнө нь гаргасан билээ.

Энэ дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй тул уг маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэхээр Үндсэн хуулийн цэц их суудлаар өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанаар Ипотекийн зүйлийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, давхар барьцаалах, барьцаалсан газар дээр барилга, байгууламж барих нь тэргүүн ээлжинд үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаалагчийн эрхийг хөндөхгүй бөгөөд барьцааны зүйлийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, эрсдэлээс хамгаалах боломжийг Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулиар тогтоосон гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

Мөн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалтаар барьцаалагч талд давуу байдал олгосноор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын тэгш байдлын зарчим, Үндсэн хуулиар тогтоосон өмчлөгчийн язгуур эрхэд халдсан гэж Үндсэн хуулийн цэц үзэж холбогдох тогтоол гаргалаа гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.