П.Бүрэнтөгс чансаагаар тэргүүлж байна
Намрын улирлын нээлтийн барилдаан эхэлснээс хойш улс аймгийн алдар цолтой бөхчүүдийн есөн удаагийн барилдаан болжээ. Барилдаануудад улсын арслан П.Бүрэнтөгс гурван удаа, улсын арслан Э.Оюунболд улсын харцага Ц.Содномдорж нар хоёр удаа, улсын гарьд Б.Гончигдамба улсын заан Ч.Санжаадамба тус бүр нэг удаа түрүүлж есөн түрүүг таван бөх хүртжээ. Есөн барилдаанд амжилттай барилдсан шилдэг 32 бөхийн чансааг хүргэж байна.