Нэг насыг хамтдаа туулдаг амьтан

3812

Нэг насыг хамтдаа туулдаг амьтан
Нэг насыг хамтдаа туулдаг амьтан

Хун нь галуу, нугасын хамт Нугасныхан овогт багтдаг усны шувуу юм. 6-7 зүйл байх ба үүн дээр Коскороба хун гэсэн нэг зүйл нэмэгдээд байгаа. Хун шувууд нь Нугасныхан овгийн дотор хамгийн том биетэйд орох ба нисдэг шувуудын дунд ч томхонд тооцогдоно. Хамгийн том биетэй зүйлүүд болох Хуруут хун, Хойд Америкийн цагаан хун (бүрээч хун), гангар хун зэрэг нь 140-160 см урт, 20 кг хүртэл жинтэй, далавчаа дэлгэсэн урт 3 м хүртэл байдаг ажээ. Нилээд төстэй болох галуунаас ч харьцангуй том сарвуу, хүзүүтэй байна. Нүд болон хошууны хооронд өдгүй арьстай. Эр, эм нь адил өнгийн өд, үзэмжтэй ба эм нь биеэр арай жижиг.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зүйлүүд нь цасан цагаан өдтэй бол өмнөд хагасын зүйлүүд хар цагаан холилдсон байдаг. Австралийн Хар хун(Cygnus atratus) бол бүх бие нь хар өнгөтэй, дэгдээхэй нь цайвар саарал өнгөтэй. Өмнөд Америкийн 2 зүйл хун нь ягаандуу өнгийн хөлтэй ба бусад нь ерөнхийдээ хар, бараан саарал өнгийн хөлтэй.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>