Пак Кин Хе: Цөмийн аюулгүйн зөвлөлд Монголыг оролцохыг уриалж байна Гол мэдээ, Улс төр, Дэлхий дахинд 18-08-2014, 09:57 1433 Хуваалцах БНСУ-ын Ерөнхийлөгч эмэгтэй Пак Кин Хе Зүүн-хойд Азид цөмийн аюулаас сэргийлэх зорилго бүхий олон улсын зөвлөл байгуулах саналыг албан ёсоор санал болгожээ. Тэрээр БНСУ-ын тусгаар тогтнолын өдөр ард түмэндээ хандан үг хэлэхдээ, "Зүүн-хойд Азийн бүс нутагт атомын цахилгаан станцууд маш шигүү байрласан. Японы Фукушимагийн атомын цахилгаан станц газар хөдлөлтийн үеэр бүс нутагтаа багагүй уршиг тарьсан билээ. Дээр нь энэ бүс нутагт БНАСАУ-ын цөмийн зэвсгийн хөтөлбөр заналхийлсээр байна. Иймд миний бие бүс нутгийн цөмийн аюулгүйн зөвлөлийг БНСУ, Япон, БНХАУ-ын бүрэлдэхүүнтэй байгуулж, үйл ажиллагаанд нь Монгол, БНАСАУ, ОХУ, АНУ зэрэг улс орныг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ. Б.БАРС ЗУУНЫ МЭДЭЭ 1433 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 16-08-2014, 09:24 Монгол Улсын Ерөнхийлөгчид Ромын Пап зурвас илгээжээ… 12-08-2014, 09:57 Өмнөд Умард Солонгосын дээд хэмжээний хэлэлцээ хийхийг Өмнөд Солонгос санал болгов… 22-07-2014, 09:47 Судлаачид Азид дайн дэгдэж болзошгүй гэжээ… 16-07-2014, 20:33 "Олон Улсын Цөмийн Эрчим Хүчний Агентлагийн хяналт" гэж юу вэ ?… 7-07-2014, 23:22 БНАСАУ-ын зүгээс Өмнөд Солонгосыг “эвлэрэл,эв нэгдэлд” уриаллаа… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.