БНСУ-ын Ерөнхий сайд Монголд ирлээ

1104

БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр 16.30 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд буулаа. Айлчлалын албан ёсны үйл ажиллагаа маргааш эхлэх бөгөөд түүнийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд угтан авах аж.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан нар албан ёсны хэлэлцээ хийж, Харилцаа хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах юм. Мөн Хван Гё Ан УИХ-ын дарга З.Энхболдод Хван Гё Ан бараалхаж, чуулганы хуралдааны танхимтай танилцсанаар айлчлал өндөрлөх юм байна.

Т.Болормаа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>