Иргэн Баабар "Хар машин"-ы булхайг илчилсэн нь...

892
Монгол Улсын иргэн Б.Батбаяр /Баабар/ Монгол Улсын Засгийн газрын гишүүнд гүтгүүлээд бөөн сүр дуулиан болов. Засгийн газрын гишүүн эрхэм нь "Баабар насаа нэмж тэтгэвэр тогтоолгосон” гэж гүтгэсэн. Бүр "Төрийн үйлчилгээг түгжрэлгүй болгосон ТҮЦ машин”-ы программыг эвдэж иргэн хүний нэр төрд бүдүүлгээр халдсан юм байх. Мань гүтгүүлсэн Баабар барин тавин баримттай тун ч ноцтой зүйлийг мэдсэн үү, мэдээгүй юу ямар ч байсан ам алдчихлаа. Тэр нь өнөө алдартай, ард түмнээсээ "гавьяа” нэхэж гайхуулаад байсан "ТҮЦ” машины программыг нь хэн нэгэн эвдэж хүний мэдээллийг засаад тавьчихсан тухай юм. Үүнтэй яг адилхан. Эрх баригчдын "хайр зарласан” сонгуулийн "хар машин”-ы программыг өөрчлөөд, ард түмний саналыг луйвардах нь энүүхэнд болж таарах нь. Ард түмэн шударга сонгууль хүсч байна. Харин тэр шударга сонгуулийг хаа холын Америкад үйлдвэрлэсэн "хар машин” явуулж чадах уу гэдэг нь асуудалтай. Программыг яаж ч өөрчилж болно гэдгийг өнөөдөр хүн болгон ойлгодог болсон цаг юм даа.
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>