Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга эхэллээ

22

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Хүбэй, ӨМӨЗО дахь "Боломжоо хуваалцан, хамтдаа хөгжье" хамтарсан сурвалжилгын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны Тунляо хотод 6-р сарын 10-ны үдээс хойш эхэллээ. Энэхүү арга хэмжээг БХСН, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Монголын СНЭ хамтран гүйцэтгэж, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллин алба, Хүбэй мужийн Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба хамтран зохион байгуулж буй юм. 

Хамтарсан сурвалжилга 6-р сарын 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд МОНЦАМЭ, МҮОНРТ зэрэг Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадын Гуанмин өдрийн сонин, Рэнь Минь Ри Бао сонины гадаад мэдээнийхэн, Лавлагаа мэдээ зэрэг хэвлэл мэдээллийн 40 гаруй сэтгүүлчид шинэ бүтээмж, хиймэл оюун ухаан, орчин үеийн мал аж ахуй, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, шилдэг уламжлалт соёлыг хамгаалж өвлүүлэх зэрэг сэдвээр орчин үеийн аж ахуйн нэгж, робот инновацийн төв, олон улсын агаарын боомт, соёл, музей, мал аж ахуйтай танилцах юм.

Сэтгүүлчид Хятадын хөгжил дэвшлийн түүхийг газар дээр нь гүн гүнзгий судалж, Хятадын орчин үеийн хөгжлийг биеэр мэдэрч, Хятадын мэргэн ухаан, туршлагаас хуваалцаж, Хятадын шинэ эриний дүр төрхийг гадаадад сурталчлах болно.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: Guangming Daily

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>