Савласан цэвэр агаар зарж байна

"Vitality Air” гэх савласан цэвэр агаарыг өнгөрсөн жил Канадын Эдмонтон хотод үйлдвэрлэж эхэлжээ. Харин хоёр сарын өмнөөс л Хятадын зах зээлд худалдаанд гаргасан байна. " "Vitality Air” бүтээгдэхүүнийг үүсгэн байгуулагч Мосес Лам "Телеграф” сонинд утсаар өгсөн ярилцлагатаа "Бидний анхны Хятад руу илгээсэн 500 сав цэвэр агаар дөрвөн хоногийн дотор л зарагдаж дууссан” хэмээн ярьсан байгаа юм.
Тун удахгүй 4000 гаруй сав бүтээгдэхүүнийг Хятад руу тээвэрлэх бөгөөд тэдгээрийн ихэнхи нь урьдчилсан захиалгаар зарагдчихсан байгаа гэнэ. 7.7 литрийн багтаамжтай агаар 100 юанаар зарагдаж буй аж. Энэ нь нэг сав цэвэр уснаас 50 дахин өндөр үнэ юм байна.
