“Атибус” компани тодорхойгүй хугацаараар түр зогсолт хийжээ
Нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилгээ эрхлэгч "Атибус” ХХК тодорхойгүй хугацаагаар түр зогсолт хийжээ. Тус компанийн үйлчилгээ үзүүлдэг Ч:42 "Сүлжмэлийн үйлдвэр-Нарны гүүр-Зайсан”, Ч.51 "3-4-р хороолол-Дүнжингарав ХТ”, Ч:52 "3-4-р хороолол-Зайсан” чиглэлд үйлчлүүлдэг иргэдэд хүндрэл учруулахгүй тулд Зорчигч Тээврийн Нэгтгэл, "Сутайн буянт” ХХК, "Монкара”ХХК-ийн нөөц автобуснаас 21 тээврийн хэрэгслийг зохицуулалтаар ажиллуулж байгаа аж. Мөн нийтийн тээврийн өнөөгийн байдалтай уялдуулан нийслэлийн Засаг даргын Зам, Тээвэр, Дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөрийн гаргасан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах албан даалгаврын хүрээнд нийслэлийн Тээврийн газрын 38 мэргэжилтэн, албан хаагчид энэ сарын 10-16-ны өдрүүдэд шалгалтаар ажиллажээ.
Уг шалгалтаар "Монкара”ХХК-ийн 17А "Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”, 17Б "Зүүн 4 зам-Их тойруу-Баруун 4 зам-Нарны зам” чиглэл, "ДЮЦ”ХХК-ийн 19А "Монел 38-Сансар-Офицерийн ордон”, Ч35 "Монел 38-Хүнсний 4-МУБИС-11-р хороолол” чиглэл, "Сутайн буянт”ХХК-ийн 18А "3-4-р хороолол-Ард кино театр-ТЭЦ-4” зэрэг чиглэлүүд хамрагдсан байна.
Цас орсон ойрын өдрүүдэд замын нөхцөл байдал нэлээд хүнд байсан бол "Ээлжийн жолоочгүй, ажлын хувцасгүй, автобус нь хүйтэн, буудал зарлагч LED дэлгэц ажиллаагүй” зэрэг зөрчил илэрсэн байна.