Хоёр Солонгосыг харьцуулахуй...

274

Хоёр Солонгосын хоорондох ялгаатай байдлыг харуулсан хэд хэдэн статистик үзүүлэлтийг Өмнөд Солонгост өчигдөр нийтлэгдсэн мэдээ баримтад дэлгэжээ.

Эндээс тодруулбал, өнгөрсөн 2014 онд Умард Солонгост гар утас хэрэглэгч 2,8 сая хүн байсан байна. Энэ нь дунджаар 100 хүн тутмын 11 нь гар утастай гэсэн үг болж байгаа юм байна. БНСУ-ын статистикийн газрын мэдээгээр, Ардчилсан Солонгос улс 24 сая 662 мянган хүн амтай аж. Харин Солонгосын хойгийн өмнөд хэсэгт буюу Өмнөд Солонгост 50 сая 422 мянган хүн аж төрдөг. Тэгвэл Өмнөд Солонгост Ардчилсан Солонгосоос 10 дахин олон гар утас хэрэглээнд байдаг гэсэн то баримт гарчээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын статистикийн газраас, 2014 онд БНАСАУ-ын эдийн засгийн өсөлт 1,1 хувь байсан бол, БНСУ-ынх 3,3 хувь байсан гэсэн тооцоог гаргасан байна. Мөн Умардын гадаад худалдааны эргэлт 7,6 тэрбум долларт хүрсэн нь Өмнөдийнхөөс бараг 144 дахин бага байна.

Харин уулархаг голдуу газар нутагтай, тэр хэрээрээ тариалалтын талбай багатай Ардчилсан Солонгост өнгөрсөн онд цагаан будааны үйлдвэрлэл 2 сая 156 мянган тоннд хүрсэн бол, Өмнөд Солонгост үүнээс хоёр дахин их буюу 4 сая 241 мянган тонныг хураажээ. Умард Солонгос 26 мянга 100 км урт авто замтай бол, Өмнөд Солонгосын автозамын сүлжээ бараг 105,7 мянган км урт үргэлжилдэгийг БНСУ-ын статистикийн газар мэдээлжээ.

Ардчилсан Солонгосын тухайд, улс орныхоо хөгжлийн тухай мэдээ баримтыг дайснуудаасаа, ялангуяа АНУ, Өмнөд Солонгосоос нуух нэрийдлээр 1987 оноос эхлэн статистик мэдээгээ нууцалдаг болсон юм.


Умард Солонгос...


Өмнөд Солонгос...

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.