|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 09:51

Орон нутгийн замд олны ам сайн байна

-"Дотоодын компаниудын тавьсан замын чанар муу, насжилт богино байна” гэв-

Зам дагаж хөгжил ирнэ гэлцдэг. Ялангуяа өргөн уудам тал нутагтаа тархай, бутархай аж төрдөг монголчуудын хувьд зам бол хамгийн чухал зүйлсийн нэг.  Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан нэг гол ажил бол 2012-2016 онд бүх аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт юм.

Өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг суудаг манай орны хувьд авто замын сүлжээ нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой. Тиймээс ч бодит нөхцлөө тооцож, үзсэний үндсэн дээр өнгөрөгч 2013 онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбохоор шийдвэрлэсэн. Харин энэ  онд Говь-Алтай, Завхан, Сүхбаатар аймгууд, 2015 онд Ховд, Увс, Баян-Өлгийг холбох юм. Хэдийгээр Засгийн газрын тавьсан зорилтын дагуу өнгөрсөн онд зургаан аймгийг хатуу хучилттай замаар холбож амжаагүй боловч ажлууд эхнээсээ хийгдэж байгаа гэдгийг дурьдах нь зүйн хэрэг. Ер нь хөдөө, орон нутгийн авто зам хэзээд асуудал дагуулж, хэл ам таталсаар ирсэн.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.