Хумхынхан өөрийн дотны хүмүүсийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвартай байна

861
Хумхынхан өөрийн дотны хүмүүсийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвартай байна
Хонь - (3/21-4/19) 
Асуудлыг хурдан шийдвэрлэж, ямар нэг асуудал саад бэрхшээлд бэлэн бай. Таны ажил маш их овоорох бөгөөд дарга тань энэ бүхнийг хурдан хийхийг шаардана. Өөрийгөө зовоох хэрэггүй. Хамтрагчийнхаа туслалцааг авч ажлаа аль     болох хурдан амжуулахыг хичээ. Хамтрагчтайгаа сайн хамтран ажиллаж чадвал та өнөөдрийг төвөггүй даван туулах болно. Өнөөдөр чухал арга хэмжээ болох тул гадуур гарч өөрт тохирох хувцас худалдан ав. Ямар ч завгүй байсан энэ бүхнийг заавал хийх хэрэгтэйг сануулж байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Өнөөдөр таны амьдралын эрч хүч өндөр байж бүтээлч чадвар өсөн нэмэгдэж, зөн билэг хурц болно. Энэхүү илүүдэл гэж хэлж болохоор их эрч хүч таныг хамт олонтойгоо хэл амаа ололцохгүй байх эсвэл анхныхаа төлөвлөгөөг өөрчлөхөд хүргэж мэдэх юм. Харин энэ үед ойр дотны хүн тань танд хэрэгтэй зөвлөгөө өгөх бололтой. Ойр дотны хүмүүстэйгээ бүрэн дүүрэн ойлголцоно. Хэрэв та өнгөрсөн шөнө дуу чимээ ихтэй онцгой уулзалт цуглаанд явсан бол амралтынхаа өдрүүдээр сайн амарч өөрийгөө дахин цэнэглээрэй. 

Ихэр - (5/21-6/21) 
Төлөвлөлт цагийн байдал орчин тойронд нэн тааламжтай. Хотоос гарах, гэр ба албаны мебель солих явдал танд урам зориг оруулна. Байдал өөрчлөгдөхийг хүлээх болон романтик байдал нь ажил хэргийн хамтрагчтайгаа асуудлыг шийдэхэд туслана. Өмнөх өдрүүд хүнд өнгөрсөн ч та өнөөдөр сэтгэлээр өөдрөг байх болно. Гэр бүлийн харьцаанд хүндрэл учирч болзошгүй. Донорын цус өгсний хэрэггүй. Удирдлагатайгаа таарч зохицохгүйн улмаас ажлаа солих тухай бодно. 

Мэлхий - (6/22-7/22) 
Гэр бүлийн асуудал өнөөдөр таны амьдралд чухал байр суурь эзэлнэ. Зарим нэг гэрийн  ажлыг яаралтай дуусгахын тулд ажил дээрээсээ ч дуудагдана. Одод урьдын адил таны эрүүл мэндэд аюул учрахыг анхааруулж байна. Адал явдлыг бүү хай. Биеийн ачааллаас зайлсхий. Эрсдэлтэй үйл ажиллагааг явуулахаас зайлсхий. Дотны хүмүүс, ялангуяа эцэг эхэд тань таны анхаарал халамж их хэрэгтэй байна. Таны зөвөлгөө хэрэгтэй байгаа холын хамаатнууд дээрээ очихоо бүү хойшлуул. 

Арслан - (7/23-8/22) 
Гэр бүлийн ба хайр дурлалын харьцаанд туйлын тааламжтай өдөр болно. Байр суурь нь ганхаж байсан таны хайр сэтгэл дотно нөхөрсөг болж бэхжинэ. Идэвхтэй, шургуу байхаас татгалз. Үйл явдлыг бүү түргэтгэ. Тохиромжтой цагийг хүлээхийг зөвлөж байна. Эрүүл мэнд сайн байна. Олон нийттэй уулзалт хийснээр шинэ бодлого гаргаж, өөрчлөлт хийх хүсэл төрнө, 

Охин - (8/23-9/22) 
Хариуцлагаа ухамсарлах, өндөр чанар, нөхцөл байдлыг урьдчилан таамаглах чадвар тань мэргэжлийн үйл ажиллагаанд амжилтанд хүргэнэ эсвэл таны нэр хүндийг багагүй өсгөнө. Үүнтэй холбоотойгоор хувийн амьдралд ч өөрчлөлт гарч магадгүй. Бичиг баримттай болгоомжтой ажилла. Танай гэр бүлийн төсөвт урьдчилж хараагүй, гэнэтийн зардал бий болно. Үдээс хойш хөнгөн гуниглах бололтой. Гуниг зовлондоо төвлөрөхгүй байхыг хичээ. Нухацтай харьцаа болон хувирах романтик уулзалт, шинэ танилтай учирна. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Гэнэт өвдөж магадгүй. Спортоор хичээллэ. Агаарт их явж, сайн унтаж амар. Удахгүй бүх зүйл хэвэндээ орно. Бүтээлч  ажил, барилга, эрүүл агаарт идэвхитэй амрах нь хүнд  долоо хоногийн алжаалыг тайлна. Та хүлээж байсан чухал мэдээгээ авах боломж гарна. Өөрийн үүрэгтэйгээ холбоотой бие даасан байдлаа алдахаас айх хэрэгггүй. Сэтгэл санааг тань эвгүйтүүлээд байсан асуудлууд нэг тийш шийдвэрлэгдэж, ойр дотны хүмүүстэйгээ ойлголцоход хүрнэ. Биеийн хүч шаардсан ажил болон оюуны хэт ачааллаас хол байж эрүүл мэнддээ анхаар. Ухаалаг хүмүүс ямар ч нөхцөлд толгойгоо өргөн ажиллана. 

Хилэнц - (10/23-11/21) 
Шинэ жилийн өмнөх өдрүүдэд элдэв үдэшлэг, романтик уулзалтуудаар дүүрэн байх болно. Ажил хэргийн уулзалтаар танилцсан нэгэн насан туршийн тань хань байж мэднэ. Үүнийг шүүрээд авах боломж танд байна. Та илүүдэл энергиэ зөв зарцуулахгүй бол асуудалд орооцолдож магадгүй. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Хэн нэгний санаатай санаандгүй үйлдлэс болж эвгүй байдалд орж болзошгүй байна. 

Нум - (11/22-12/21) 
Бясалгал, өнгөрсөндөө дүгнэлт хийхэд таатай өдөр. Гэр бүлийнхэнтэйгээ харьцаагаа муутгах гэнэтийн мэдээ хүлээн авна. Чухал асуудлуудад бэлэн бай. Хийж чадахгүй зүйлээ бүү барьж ав. Учир нь таны мөрөн дээр маш хүнд дарамт болно. Ганц бие нумуудын хувьд ер бусын уулзалт болох нь амьдралын хэв маягийг өөрчлөнө. Гэхдээ энэ харилцаа нь гэрлэлтээр дуусахгүй нь лавтай. 

Матар - (12/22-1/19) 
Та сонгосон хүнийхээ урьд нь ажиглаж байгаагүй чанаруудыг нээнэ. Шинэ оныг угтах бэлтгэлээ хийж байхдаа тэр таныг өвөрмөц санаануудаараа гайхшруулж магадгүй. Гэртээ ихэнх цагаа өнгөрөө. Та гэрийн ажлаас асар их таашаал авна. Ирээдүйнхээ тухай бодох нь эерэг үр дүнг авчирч, зорилготой болох төлөвлөгөө хэрэгжинэ. Гэвч улигт бодолд бүү автаарай. Амьдрал ганцхан мөнгөөр л хэмжигддэггүй шүү дээ. Та сэтгэл ханамжийг мэдэрнэ. 

Бумба - (1/20-2/18) 
Туйлшрах өдөр. Хумхынхан өөрийн дотны хүмүүсийнхээ төлөө өөрийгөө золиослох чадвартай байна. Мөн түүнчлэн анх тааралдсан хүнийхээ адайр, цамаан занг өөгшүүлнэ. Танд тулгаж буй дүрэм зааврыг сохроор бүү дага. Бүх онол, үзэл суртлыг эцэст нь хүртэл бүрэн гүйцэд ухамсарлаж ойлго 

Загас - (2/19-3/20) 
Урд нь гүйцэтгэгдээд хөлс мөнгийг нь удаан хугацаанд авч чадаагүй байсан ажлынхаа хөлсийг авна. Маргаашдаа мөнгөө нөөцөл. Итгэлтэй хэн нэгэн эсвэл ойр дотнын хүнтэйгээ хамт байх нь сэтгэл санааг тань тайвшруулж тэдний зөвлөгөө үнэ цэнтэй байна. Ямар нэгэн өөрчлөлт мөн хүсэл тэмүүлэлтэйгээ тэмцэх өдөр. Зүүд зөн билэгтэй байна мөн хэд хоногоос биелнэ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>