Ард түмэн аль ч намаас агуу

Гэндэнсамбуугийн Зуунай гэж хүнийг өнөөгийн залуусын олонхи төдий л сайн мэдэхгүй байх. Тэр хүн одоогийн зарим улс төрчид шиг "олонд танигдахын дон тусаж” сайн муугаараа дуудуулсан элдэв ов сэдэж яваагүй ч авъяас чадвар, авхаалж самбаа, мөс жудгаараа оюутан цагаасаа олны танил болсон монгол эр хүн, ухаалаг хэрсүү зан чанараараа нийгэмд үнэлэгдсэн улс төрч, бас сайн нийтлэлч, шүлэг найргийн онгодтой бичгийн хүн байлаа. Ухаантай хүний үг удах тусам алт мэт өнгө орохын үлгэрийг эндээс та болгоох буй за.
Боржигон овгийн нүүдэлчин Гэндэнсамбуугийн Зуунай