Трансжендер Б.Солонго “хөх” -өө ил гаргасан нүцгэн зургаа дэлгэв

2010

Хорвоод эр хүйстэн болж төрсөн ч  эмэгтэйлиг шинж чанар нь давамгайлж, эхээс заяасан бүхнээсээ татгалзахад хүрсэн гэж ярьдаг трансжендер Б.Солонго "Miss beauty-2013” тэмцээний тэргүүн миссээр тодорч, улмаар олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирсэн.

Маркенинг менежмент, олон нийттэй харилцах чиглэлээр мэргэжил эзэмшсэн гэдгээ нуугаагүй трансжендер мисс маань их сургуулиа төгссөний дараа ийнхүү эмэгтэй хүн болохоор шийдсэн аж. Нийгмийн зүгээс элдэв дарамт шахалт ирж, хэцүү бэрхийг туулсан ч гэсэн Б.Солонго өнөөдөр өөрийн гэсэн хувийн бизнес эрхлэн олон найз нөхөдтэй болж, айж ичих шаардлагагүй болсон гэдэг.

Сүүлийн үед Хонг Конг улсад гармоны өөрчлөлтийн буюу хүйсээ солиулж эмэгтэй болох хагалгаа, эмчилгээ хийлгэж байгаа ба эмчилгээ нь ч үр дүнгээ сайн өгч байгаа бололтой. Өөрийн цахим хуудсандаа "хөх"-өө ил гаргасан нүцгэн зургаа дэлгэсэн нь олон нийтийн сүлжээнд шуугиан тариад байгаа бололтой. 

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>