"Би өвчинд л ялагдахгүй, үхэж болохгүй тушаал авсан"

1073

Эмээгээс нь өөр түшиж, тулах хүнгүй ТАВАН НАСТАЙ ХҮҮ хоёрын ирээдүй яах бол оо...

Нас өндөр гарсан эмээтэйгээ амьдардаг тавхан настай хүү. Хүнд өвчний улмаас хэвтэрт орсон эмээгээ асрахын хажуугаар өөрөө цэцэрлэгтэй явж, өөрөө цай, хоолоо хийж иддэг байх юм. Түшиж тулах хүнгүй ийм л хоёр халуун амь борог амьдралын сүүдэрт дарагдчихгүйн тулд биенээ түшиж амьдраад олон жил болж байгаа ажээ. Уг нь, энэ эмээ хоёр сайхан охин төрүүлжээ. Том охин нь 10-аад жилийн өмнө Солонгос явж, түүнээс хойш нэг ч удаа холбоо бариагүй гэнэ. Харин тавхан настай жаалийн ээж болох бага охин нь урд хөршид амьдардаг, бас л сураггүй. Хүү хоол, цайгаа хийх гэхээр ширээ нь өндөрдөөд байдаг болохоор сандал тавьж байгаад л ихэвчлэн шөлтэй хоол хийдэг гэж ярьж байна лээ. Харин эмээ нь "Би өвчинд л ялагдахгүй, үхэж болохгүй тушаал авсан" гэж ярих нь өрөвдмөөр... Өчигдөр манай хэсэг нөхөд энэ хоёр дээр очиж ойр зуурын идэж уух юм, бас багахан хэмжээний мөнгөн тусламж үзүүлсэн.

Б. Төрбат

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>