Ч.Бадралд 24 сая төгрөг олгоно

ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулсан Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадралд 24 сая төгрөг, БНХАУ-ын Учао хотноо болсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадамд Т.Будын "Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр мөнгөн медаль хүртсэн Монголын үндэсний циркийн 12 жүжигчинд 40 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болсон байна.



