Татварын өршөөлийн хуулийн хэрэгжих хугацааг сунгана

864

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Хуулийн төслийн өөрчлөлтөөр татварын өршөөлийн хуулийг ирэх оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хийх зохицуулалт хийгдэх юм.

Уг хуулийн хэрэгжилтийн хугацаа энэ сарын 31-ний өдрөөр дуусгавар болж буй. Гэсэн хэдий ч засгийн газраас хэрэгжих журмыг нь аажуу баталснаас үүдэн хангалттай хүрээлэлд үйлчилж чадахгүй байна гэж хууль санаачлагчид дүгнэж байгаа аж. Тиймээс IV улирлын тайланг хүлээн авах хугацаа иргэнийх хоёрдугаар сарын 15-наар, аж ахуйн нэгжийнх хоёрдугаар сарын 20-ноор дуусгавар болдогтой уялдуулан хугацааг сунгах асуудлыг хөндсөн байна.

Татварын өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр 6.3 их наядын хөрөнгө ил болсон. Харин төсөвт төвлөрсөн бэлэн мөнгөний хэмжээ харьцангуй бага байгаа юм. Гэсэн хэдий ч ирэх оны сүүлээр төсвийн тодотгол хийхэд ил болсон хөрөнгийн үзүүлэлт эерэг нөлөөллөө үзүүлнэ гэж дүгнэж байгаа аж.

Хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Хөрөнгө орлогоо мэдүүлдэг  иргэдийн ар гэрийнхний нэр дээр байдаг ААН-үүдийг татварын өршөөлд оруулах асуудал мөн сөхөгдөж байгаа. Үүнийг сөрөг хүчнээс эрс эсэргүүцэж байгаа бол эрх баригч нам "Татвар төлөгчдийг алагчилж болохгүй. Энэ өөрчлөлтийг тусгахад гэмгүй" гэх утга бүхий тодруулга өгч буй юм.

Ж.Мядагбадам

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>