Х.Баттулга, Д.Ганбат нарын бэлэг

927

УИХ-ын гишүүд сонгуулийн хуультай холбогдуулж оноос өмнө өөрсдийн бэлдсэн бэлгээ сонгогчиддоо тараахаар цаг хугацаатай уралдаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарын зүгээс зурагт харагдаж буй бэлгийг Баянхонгорын ахмадуудад бэлэглэхээр зэхжээ. 

Дээрх гишүүдийн зүгээс 66-аас дээш насны ахмадуудад жил бүр  "Цагаан сар"-ын гарын бэлэг гардуулдаг уламжлалтай аж. Харин энэ жилийн тухайд 2016 оны сонгуулийн хуультай холбогдуулан урьдчилж буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 30-ны хооронд "Аймгийн ардчилсан нам"-ын төв байран дээрээ бэлгээ гардуулахаар болсон гэнэ.

Б.Боргил

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>