Шалгаж үнэнийг мэдэх үү? Нүдээ аниад өнгөрөх үү?

8430

Шалгаж үнэнийг мэдэх үү? Нүдээ аниад өнгөрөх үү?Сайн байцгаана уу товчхон асуудалдаа ороё. Би 26-тай нөхөр ой хүрээгүй охины хамтаар амьдардаг. Охиноо аваад амарч байгаад ирээд удаагүй байна. Өнөөдрийг хүртэл нөхөртөө би эргэлзэж үзсэнгүй. Ирээд нөхрийнхөө утасны архив руу орж өөрийнхөө тэмдэглэж байсан сайтны линкээ харах гээд ортол  ”санхүүгийн туслалцаа авна” гэсэн охидын зарыг хэрэг болгож их уншсан байх юм. Тэгээд тэр зар үзсэн өдрийнхөө орсон гарсан дуудлагуудаа архиваасаа устгасан байна. Уг нь нөхөр мань охин бид 2-т байдаг бүхнээ зориулдаг, их халамжтай хүн. Одоогоор би өөрөөс нь асуугаагүй. Өөрөөс нь асуухаас өмнө сонголтоо хийх хэрэгтэй байна. Мэдээж миний таамаглал бол нөхөр санхүүгийн тусламж үзүүлж 19-20-той охинтой унтсан байна.

1. Тухайн өдөр орсон гарсан дуудлага, мсж-үүдийг нь оператор др очиж гаргуулж авах уу? (Дугаар нь миний нэр дээр байдаг болохоор бүрэн боломжтой) Хэрэв үнэхээр тэдэн рүү залгаад шөнийг өнгөрүүлсэн бол нэгэнт илэрхий зүйл дээр би уучлаад үлдэхгүй, бардам зандаа хөтлөгдөөд охиноо аваад явна. Нөхөр уйлж дуулж шалдаа бууж араас аргадаж ирсэн ч хүлээж авахгүй байж байгаад хадам аав ээж 2-р нөхөртэй цуг гуйлгуулж ирнэ гэж бодож байна. (Хадмууд болон нөхөрт охин бид 2 их хүндтэй учир хадмын талууд тэгнэ гэдэгт итгэлтэй байна) Гэхдээ ингэж гуйлгаж ирсэн ч би уучилж чадахгүйг нөхөр ч тэр би ч тэр миний занг мэдэж байгаа. Би эргэж буцах дургүй, хатуу байж чаддаг.

2. Эсвэл огт ийм зүйл болоогүй мэт нүдээ аниад өнгөрөх үү? Ингэж бас чадна. Яахав сонирхоод унтаад үзээ л биз. Энэ тохиолдолд нэр минь, гэр бүлийн минь нэр хүнд арай л цэвэр үлдэх юм гэж бодож байна.

3. Хэрэв унтах гээгүй л юм бол зүгээр л сонирхож тийм зар уншина гэж байх уу?

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>