Энэ онд баригдсан хамгийн өвөрмөц барилгууд

1527
2015 он гарсан жилийн хугацаанд дэлхий дахинаа өвөрмөц сонин олон барилга сүндэрлэн босчээ. Эдгээр барилгын жагсаалтыг Relaxnews сайт гаргасан бөгөөд тэдгээр барилгаас онцлох өвөрмөц барилгуудыг уншигчиддаа сонирхуулж байна.

•    "Шанхай Таур”  \Shanghai Tower\

Энэ өвөрмөц барилга Хятадын Шанхай хотын санхүүгийн дүүрэгт баригдсан онцгой барилгын нэг. Барилгын зураг төслийг Генслер гэх компани гарган ажилласан байдаг. Тус компанийн ажилтнууд барилгыг салхи, шуурганд тэсвэртэй байлгах үүднээс баруун зүүн талын дээд хэсгийг тэгш бус хэмтэйгээр хийж, дугуйрсэн хэлбэртэйгээр барьжээ.

Барилгын өндөр нь 632 метр бөгөөд 128 давхар бөгөөд Хятадын хамгийн өндөр барилгаар нэрлэгддэг байна. Харин дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт орох гэнэ. Учир нь 828 метр өндөр барилга Арабын нэгдсэн Эмират Улсын Дубай хотод байдаг билээ.

•    Филармони де Парис \Philharmonie de Paris\


Энэ оны нэгдүгээр сард Францын нэрт архитектор Жан Нуволийн загварыг нь гаргасан Филармони де Парис концертын их танхим Парис хотын зүүн хойд хэсэгт сүндэрлэн босчээ. Энэхүү танхим 2400 хүний суудалтай бөгөөд барилгын нийт талбай нь 19.6 метр.кв аж. Үүнээс гадна барилгын дээвэр хэсгээс Парис хотыг тольдон харах боломжтой гэнэ. Энэ хэсэгт хамгийн ихдээ 700 хүн нэг дор байрлах боломжтой юм байна. Шинэ концертын танхимын барилгын төсөл маш их маргааныг дагуулж, гүйцэтгэл нь хоёр жил хойшилсоны эцэст баригдахдаа анх төлөвлөсөн үнээсээ гурав дахин их хөрөнгөөр босчээ.

•    The Broad

АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод энэ жил шинэхэн орчин үеийн урлагийн музей баригдсан нь "The Broad”. Энэ барилгын зураг төсөл дээр Диллер Скофидио Ренфро компани Генслер компанитай хамтран ажилласан байна. Нуман хаалга бүхий барилга гурван давхар бөгөөд дайнаас хойш өнөөг хүртэлх 2000 гаруй урлагийн үнэт үзмэрүүд энэ музейд байрлаж буй аж. Тус улсын тэрбумтан Эли Брод эхнэрийнхээ хамтаар энэ музейн хөрөнгийг гаргажээ. Тиймээс музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг юм байна.

•    Dr. Chau Chak Wing Building

Австралид энэ оны хоёрдугаар сард Сиднейн технологийн их сургуулийн Бизнесийн сургуульд барилгын салбарын хамгийн нэр хүндтэй Притцкерийн шагналт архитектор Франк Геригийн зураг төслийг нь гаргасан "Чау Чак Уинг Бюлдинг” гэх өвөрмөц барилга баригджээ.
Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>