Хувийн сургууль, цэцэрлэгийг зөвшөөрөлтэй эсэхийг лавлахыг анхааруулав

1364

Өнгөрсөн хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хангалтгүй байгааг далимдуулан сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр сургууль, цэцэрлэг ажиллуулж иргэд, суралцагчдыг хохироосон тохиолдол гарсан. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчдад сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Боловсролын газрын  Хяналт-шинжилгээ үнэлгээний хэлтсээс анхааруулж байна.

 Хэрэв та хүүхдээ төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгт суралцуулахаар шийдсэн бол тухайн байгууллага нь сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан эсэхийг тухайн сургалтын байгууллагаас лавлаж тодруулахыг эцэг, эх, асран хамгаалагчдад анхаарууллаа.

Ж.Болор montsame

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>