Шаргаморьт чиглэлийн автобус Дүнжингарав хүртэл явна
Төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор "Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд нээгдсэн. Үүнтэй холбоотойгоор хотын хойд чиглэлийн иргэдийн зорчих эрэлтийг хангаж төрийн үйлчилгээг хурдан шуурхай авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ХО:2 "Шаргаморьт-Халдвартын эмнэлэг” чиглэлийн замналыг өөрчлөн Дүнжингарав худалдааны төв хүртэл явуулахаар шийдвэрлэжээ. Тус чиглэлийн үйлчилгээ энэ сарын 16-ны өдрөөс эхлэн өдөрт 15 автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээ үзүүлж эхлэх юм байна.
С.САРУУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/