Ирвэс хамгаалагчийн гар утсан дахь бичлэг нэг хүний яриа байжээ

983

Ирвэс хамгаалагчийн гар утсан дахь бичлэг нэг хүний яриа байжээ

 

"Ирвэс хамгаалах сан” ТББ-ын биологич Т.Лхагвасүмбэрэл бусдад хорлогдсон гэх мэдээлэл олонд багагүй хугацаанд цацагдах болсон. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр мэдээлэл хийлээ. Таалийгаач залуу Тосон бумбын нуруунд ажиллаж байх хугацаандаа гурван ч удаа гэмт халдлагад өртөж байжээ. Гэсэн ч энэ тухайгаа цагдаагийн байгууллагад гомдол мэдүүлээгүй аж. Талийгаачид хийсэн задлан шинжилгээний дүгнэлтээр түүнийг бага зэргийн согтолттой, усанд живж нас барсан хэмээн тоггоосон байна. Түүний гар утасны бичлэг нэг хүний яриа гэдгийг шинжээчид тогтоосон ажээ.

 

Дээрх мэдээлэл зөвхөн прокурорын зөвшөөрсөн хэмжээн дэх мэдээлэл учир цагдаагийнхан нэмэлт тайлбар өгөх боломжгүй, хэргийн илрүүлэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй юм. Дээрхи хэргийг ЭЦГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байгаа юм байна.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>