"ГОРГАЗ"ХХК : Шингэрүүлсэн шатдаг хийн импорт худалдаа, үйлчилгээ

408

 "ГОРГАЗ"ХХК : Шингэрүүлсэн шатдаг хийн импорт худалдаа, үйлчилгээ

ТАНИЛЦУУЛГА

"ГОРГАЗ"ХХК нь 2003 онд Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан "Шингэрүүлсэн шатдаг хий" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд ЭБЭХЯ-аас авсан №53/155 тоот тусгай зөвшөөрлийн хүрээнд "Шингэрүүлсэн шатдаг хийн импорт худалдаа, үйлчилгээ эрхлэх" үйл ажиллагааны зөвшөөрлийн дагуу ажиллаад өдгөө 13 жилийг ардаа үджээ.

Бид эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хөдөлмөр, бүтээлээрээ гар бие оролцон ажиллаж ирлээ. Бид энэ хугацаанд айл гэрийн ахуйн хэрэгцээнд, албан байгууллагын гал тогоонд, ресторан, цайны газарт, мөн уул уурхай, үйлдвэрлэлийн салбарт шингэрүүлсэн шатдаг хийг нэвтрүүлэх, аюулгүй хэрэглэхэд анхааран ажиллаж байна.

Өдгөө манай хэрэглэгчид бидний чанартай, шуурхай үйлчилгээнд сэтгэл хангалуун үйлчлүүлдэг. Олон жилийн ажлын туршлагатай, эвсэг, найрсаг нэгэн сэтгэлээр ажилладаг манай хамт олныг Монголын шилдэг аж ахуй нэгжүүд сонгон үйлчлүүлж байгаа нь бидний бахархал юм.

 

САЛБАРУУД

1. Төв салбар: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25р хороо, Нарны зам, "Горгаз" ХХК

2. 32 Салбар: Чингэлтэй дүүрэг 32-ын тойрог ""Номин 32" төвөөс дээш 200м, Хийн тоног төхөөрөмж худалдаалах цэг

 

3. Сэлэнгэ салбар: Баянзүрх дүүрэг, Сэлэнгэ зочид буудлын хойно, Хийн тоног төхөөрөмж худалдаалах цэг

4. Офицер салбар: Баянзүрх дүүрэг, Цайз захаас офицеруудын ордонлуу уруудах зам,  Хийн тоног төхөөрөмж худалдаалах цэг

5. Ханын материал салбар: Сонгино хайрхан дүүрэг, ханын материал, Өгөөмөр дэлгүүрээс доош 100м, Хийн тоног төхөөрөмж худалдаалах цэг

6. 21 салбар: Сонгино хайрхан дүүрэг, 21р хороолол, троллейбусны депогоос хойш 200м, Хийн тоног төхөөрөмж худалдаалах цэг

  

 "ГОРГАЗ"ХХК : Шингэрүүлсэн шатдаг хийн импорт худалдаа, үйлчилгээ

Хөдөө орон нутагт Эрдэнэт, Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай гэх мэт 25 гаруй салбар нэгжүүд шингэрүүлсэн хийн түлш болон тоног төхөөрөмж засвар үйлчилгээгээр ханган ажиллаж байна. 

Холбоо барих

  •  Улаанбаатар хот
  •  Баянзүрх дүүрэг, 25р хороо
  •  Нарны зам, Горгаз ХХК
  •  gorgas@gorgas.mn
  •  +976-99190535
  •  +976-11462627
  •  +976-11451234

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.