Шинэ журам зөвхөн “Хаан жимс” амралт шиг газруудад зориулагдсан уу?

1180

Сэтгэгдлийн харилцааг зохицуулах нэрээр ард түмний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж , мэдээллийн хэрэгслийг хаах хязгаарлах оролдлого хийж ирсэн ХХЗХ энэ удаа "Сэтгэгдлийн харилцааг зохицуулах журам”-аа "Вэбсайт эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлага”-тай нэгтгэн нэгэн шинэ журам "төрүүлэхээр” зэхэж байна.

Энэ журам нь өнгөрсөн сард "ХААН” жимс амралтын газрыг ХХЗХ хууль бусаар хаасан үйлдлийг сайтууд эсэргүүцсэнээс улбаатайгаар зөвхөн "ХААН” жимс амралтын газарт зориулагдсан бололтой зүйл заалтуудтай хүртэл байх юм. Тухайлбал төслийн 9.4-т "Зохицуулах хороо нь эрх бүхий байгууллагаас ирүүлсэн албан ёсны мэдэгдэл, албан бичигт үндэслэн мэдэгдэл хүргүүлэхгүйгээр вэбсайтын хандалтыг нэн даруй Монгол улсаас хандах хандалтыг хязгаарлаж болно” гэжээ.

Энэ эрх бүхий байгууллага гэдэг нь хэн бэ? Юу вэ? Засгийн газар уу, Ерөнхий сайд уу? Лав шүүх, хууль хяналтын байгууллага гэж ойлгогдохгүй байна. Бас юу ч ирсэн байлаа, мэдэгдэж байж шийдвэр гаргах ёстой. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ингэж хандахыг хэн найр тавьж зөвшөөрөөд байгаа юм бэ?

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>