Г.Уянгын шидсэн чулуунд АН-ынхан барьц алдав

901
Г.Уянгын шидсэн чулуунд АН-ынхан барьц алдавАН-ынхан УИХ-ын гишүүн Г.Уянгын шидсэн чулуунд бүдэрч, ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй сандарч байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан нь эрх баригч намынхныг ийнхүү сандралд орууллаа. Тиймээс ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "Засгийн газраа авч үлдсэний дараа ҮЗХ-гоо хуралдуулна" гэдгээ шулуухан мэдэгдсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барьсны дараа эрх баригчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг Төрийн ордонд бужигнав. Эцэст нь "Шударга ёс" эвслийн бүлэг " Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эдийн засгийн хүндрэлтэй ийм цагт огцруулах нь тохиромжгүй" гэсэн шийдвэр гаргажээ. Эсрэг талд нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар тусдаа хуралдаж, Ч.Сайханбилэгийг огцруулах шийдвэрээ хамгаалж үлдэхээр болсон. Тэгвэл МАН-ын бүлгийнхэн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суусангүй. Ч.Сайханбилэгийг тойрсон улс төр Төрийн ордонд үргэлжилсээр байна. Юутай ч Г.Уянгын шидсэн улс төрийн чулуу эрх баригчдыг барьц алдууллаа.

С.Төр

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>