Г.Уянгын шидсэн чулуунд АН-ынхан барьц алдав Улс төр 21-01-2016, 16:43 902 Хуваалцах АН-ынхан УИХ-ын гишүүн Г.Уянгын шидсэн чулуунд бүдэрч, ҮЗХ-гоо хуралдуулж чадахгүй сандарч байна. Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан нь эрх баригч намынхныг ийнхүү сандралд орууллаа. Тиймээс ч АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "Засгийн газраа авч үлдсэний дараа ҮЗХ-гоо хуралдуулна" гэдгээ шулуухан мэдэгдсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барьсны дараа эрх баригчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг Төрийн ордонд бужигнав. Эцэст нь "Шударга ёс" эвслийн бүлэг " Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эдийн засгийн хүндрэлтэй ийм цагт огцруулах нь тохиромжгүй" гэсэн шийдвэр гаргажээ. Эсрэг талд нь УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар тусдаа хуралдаж, Ч.Сайханбилэгийг огцруулах шийдвэрээ хамгаалж үлдэхээр болсон. Тэгвэл МАН-ын бүлгийнхэн Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд суусангүй. Ч.Сайханбилэгийг тойрсон улс төр Төрийн ордонд үргэлжилсээр байна. Юутай ч Г.Уянгын шидсэн улс төрийн чулуу эрх баригчдыг барьц алдууллаа. С.Төр 902 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 20-01-2016, 14:06 Р.Амаржаргал Ч.Сайханбилэгийг огцруулах саналаасаа татгалзжээ… 19-01-2016, 16:40 УИХ-ын гишүүн Г.Уянгын хүсэл биелэж Ерөнхий сайдыг огцруулах бичгээ өргөн барилаа… 21-05-2015, 13:05 УИХ-ЫН ГИШҮҮН Г.УЯНГА ЕРӨНХИЙ САЙД Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ОГЦРУУЛАХ САНАЛ ГАРГАЛАА /ВИДЕО/… 21-05-2015, 13:04 УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал гаргалаа /видео/… 19-11-2014, 08:49 "АН-аас МАН-д хандсан Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад зөвшилцөх бичигт "Сайханбилэгийг дэмжих боломжгүй" гэсэн хариу өгөх шийдвэрийг гаргалаа"… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.