Иргэний бичиг баримтыг гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлж байна

1368

ИБЕГ улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, шуурхай хүргэх зорилгоор Монгол шуудан компанитай хамтарч үндэсний энгийн гадаад паспортыг баталгаат шуудангаар дамжуулан иргэний хүсэлтээр гараас гарт, гэрт нь хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 2000 гаруй иргэн өөрийн хүсэлтээр захиалсан гадаад паспортаа гэрийн болон ажлын хаягаар хүлээж авсан байна.

Иргэний баримт бичгийг гараас гарт хүргэх үйлчилгээг нийслэлийн бүх дүүрэгт байршил харгалзалгүй 24 цагийн дотор хүргэж байгаа юм. Энэ үйлчилгээний хураамж 3500 төгрөг,  хөдөө орон нутагт буюу Дархан, Орхон, Сэлэнгэ, Булган, Төв,  Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгуудад 48 цагийн дотор хүргэх бөгөөд 5000 төгрөгийн хураамжийг хүргэлтийн үнэд нэмж төлөх юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>