Хулгайн гэмт бүлэглэлийг баривчиллаа

1290

Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид "Сар шинэ” нэгдсэн арга хэмжээний үеэр дүүрэг дамжин гэр хороолол, айл өрхүүдийн эд зүйлсийг бүлэглэн хулгайлдаг хэргийг илрүүлэн, гэмт этгээдүүдийг баривчлан саатуулсан аж.

Тодруулбал, иргэн Г, Б, Б нар нь Баянгол дүүргийн 22-р хороо Зүүн наран орчим, Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо Зурагтын хуучин эцэс, Сонгинохайрхан дүүргийн 32-н арын гэр хороолол орчмоор нийтдээ 18 гэмт хэрэг үйлдсэн байна. Уг этгээдүүд нь айлын хаалганы цоожийг хөшиж, вакум цонх түлхэх зэрэг аргаар тээврийн хэрэгсэл ашиглан хулгай хийж 10 орчим зурагтыг иргэн Б-д зарж борлуулсан нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллагаас иргэдийг хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хөршийн холбоогоо сайжруулан хамтарч ажиллахыг сэрэмжлүүлж байна.

Б.Төгөл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>