Дотоодын бараа аваагүй бол 1,9 саяар торгуулна

1099


Монгол Улсын УИХ өнгөрсөн оны долоодугаар сард Үйлдвэрлэлийг дэмжих хуулийг баталсан. Энэ хуулийг дагалдаж төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах хуулийг баталсан билээ. Хуулинд зааснаар дотоодын үйлдвэрлэгчид импортыг орлох чанар, стандартыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаж байвал гаднаас бараа, бүтээгдэхүүн худалдаж авахыг нь хориглосон юм байна.

Энэ хуулийн дагуу Засгийн газар тогтоол гаргаж, дотооддоо үйлдвэрлэж байгаа чанар, стандарт хангасан бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ. Нийт 12 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан аж.

Үүнд, бүх төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн, савхи савхин бүтээгдэхүүн, эсгий эсгий бүтээгдэхүүн, оёмол бүтээгдэхүүн, үслэг хувцас, ноос ноолууран бүтээгдэхүүн, мод модон бүтээгдэхүүн, зам барилгын материал, төмөр хийц бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, сав баглаа боодол гэсэн төрлүуд багтаж байгаа юм. Эдгээр 12 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг төрийн болон төрийн өмчит компаниуд импортоор биш заавал дотоодоосоо авах шаардлагыг хуулиар тавьж байгаа аж. Хэрэв дээр нэр дурдсан бараа, бүтээгдэхүүнийг дотоодоосоо аваагүй бол тус байгууллагад хуульд заасны дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх юм байна.

Төрийн болон төрийн өмчит байгууллагууд жаг-саалтад багтсан 12 нэр төрлийн барааг дотоодоосоо аваагүй, импортын барааг хэрэглэж байвал уг байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгохоор заажээ.

Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага эх орондоо үйлдвэрлэсэн барааг аваагүй бол хамгийн багадаа 1.92 сая төгрөгийн торгууль төлнө гэсэн үг юм.

Эх сурвалж: "Маш нууц" сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>