Өнөөдрөөс эхлэн жолоочийн зөрчлийн оноог тооцно

908


Өнөөдрөөс эхлэн жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг мөрдөж эхэлнэ. Энэ талаар ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх олон нийттэй харилцах албаны ажилтан Я.Соронзонболд: "Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журмыг ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхөөр төлөвлөн ажиллаж байна. Зөрчлийн оноог тооцох программ хангамж болон бусад техникийн ажлыг "Интерактив IBI" компани дангаараа гүйцэтгэж байгаа. Гэрээний дагуу хоёрдугаар сарын 1-н гэхэд бүх зүйл бэлэн болсон байх ёстой” гэлээ.

Ийнхүү жолооч нарыг оноотой болгох нь зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж, учрах хохирлыг багасгах, жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцуулахад чиглэгдсэн бөгөөд зөвхөн хасах биш зөрчил гаргаагүй тохиолдолд урамшуулах зохицуулалт бас бий. Замын хөдөлгөөний дүрэмд 80 гаруй зөрчил нэрлэгдсэн байдаг.

Эдгээрээс 17 зөрчилд нь оноо хасах систем үйлчлэх ба жолоочийн арван онооноос хасаад зогсохгүй мөнгөн торгууль давхар оногдох юм. Харин та Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай журмыг зөрчихгүй бол ямар нэг торгуулийн харилцаанд орохгүй байх боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.

Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд ЗХАБТХ-ийг зөрчөөгүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог эргүүлэн өгөх бол хоёр жилийн хугацаанд дүрэм зөрчөөгүй тохиолдолд 10 оноог сэргээх урамшуулалтай юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>