Төв аймагт хаврын морин уралдаан хийхгүй байх захирамж гаргажээ

890

Төв аймагт хаврын морин уралдаан хийхгүй байх захирамж гаргажээ

 

Төв аймгийн нутаг дэвсгэрт хаврын морин уралдаан хийхгүй байх захирамж гаргажээ. Сар шинийн дараагаас эхлээд газар бүрт морин уралдаан зохион байгуулж, цастай зудтай үед хүүхдүүдийг бэртээж, гэмтээх тохиолдол их гардаг. Тэгвэл Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат цаг агаарын цочир хүйтрэлтэй, цастай зудтай, малын халдвар өвчин түгээмэл байгаа энэ үед аймгийнхаа нутаг дэвсгэрт хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглосон байна. Тавдугаар сарын 1-н хүртэл хурдан морины уралдаан, сунгаан, үсэргээнийг аймгийн бүх сумдад хийхийг хоригложээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>